Үндсэн агуулга руу шилжих
Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилга, конвейерийн шугам
Бүх төсөл

01· Уул уурхай· Ухаа худаг· 2013 оноос

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл

Төслийн тухай

Энержи Ресурс компани нь Ухаа худаг цогцолборын хүрээнд Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулсан бөгөөд одоогоор нүүрсийг түүхийгээр бус баяжуулсан бүтээгдэхүүн болгон экспортолж буй дотоодын голлох компани юм. Тус бүр жилд 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай нийт 3 модульд суурилсан үйлдвэрийн I модуль 2011 онд, II модуль 2012 онд, III модуль 2013 онд тус тус ашиглалтад орсон. Нүүрс баяжуулах үйлдвэр нь 2011 онд үйл ажиллагаа эхэлснээс хойш 80 орчим сая тонн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна.

Ухаа худгийн ил уурхай, уурхайн замаар явж буй хүнд даацын өөрөө буулгагчид

Усан хангамж

Баяжуулах үйлдвэрийн усан хангамжийн системд зориулан Schneider Electric, Voith, Emerson, Pentair брэндүүдийн тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг 2013 оноос хойш тогтвортой нийлүүлж, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.

Цахилгаан станц

Ухаа худаг цогцолборын хүрээнд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг 2011 онд, дан Монгол инженер, техникийн ажилтнууд барьж байгуулсан. Тус төсөлд Schneider Electric, ABB, Allen Bradley, A+B брэндийн сэлбэг хэрэгслийг нийлүүлэн одоог хүртэл хамтран ажиллаж байна.

Дараагийн төсөлЦахилгаан ложистикийн сүлжээ байгуулах төсөл